2015-03-01 ХЭНТИЙ
khentii.aimag 162

ШИЛДЭГ ГЭР БҮЛ-ШИНЭ БАЙР зорилтод реалити шоуг орон нутагт анх удаа

“ШИЛДЭГ ГЭР БҮЛ-ШИНЭ БАЙРАНД“ реалити шоу

Төслийн санаачлагч:

Хэнтий аймгийн Залуучуудын холбоо

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага:

Аймгийн Залуучуудын Холбоо, АЗДТГазар

Төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллага:

            Чингэс хотын залуучуудын холбоо, ХААН банк. ДЗМХНН

Төслийн ерөнхий ивээн тэтгэгч:

            Бишрэлттүмэн Хаан” ХХК, Хэнтий аймгийн Ардчилсан нам

Төслийн ивээн тэтгэгч: :

G-MOBILE, Хэнтий телевиз, Өндөрхөөн телевиз, УЗАТ ХХК, Хэнтий ус, Хөвчийн жонон ХХК, Хан Бүргэд хэнтий ХХК, Бөхлөг ХХК, Ихэр гэрэл ХХК, Бадрах хаан ХХК, Тод фото студи.

Төслийн хугацаа:

2015.03,08-2015.04,11

Төслийн хамрах хүрээ:

            Хэнтий аймгийн бүх сум

Төслийн үндэслэл:

Аймгийн хүн ам жил ирэх тусам нэмэгдэж залуу гэр бүлүүд олноор төрөн гарч байгаатай холбогдуулан тэдний өмнө тулгамдсан маш олон асуудлуудын нэг болох орон сууцны асуудал нэлээд тулгардаг.Энэхүү асуудлыг шийдвэрлэж залуу гэр бүлийг дэмжин тус төслийг хэрэгжүүлэхээр болж байна. Үүнийг хэрэгжүүлсэнээр "Залуу хосуудыг шинэ байртай болгох", "Залуучуудыг танилцуулах, амьдралын идэвхтэй арга барилд сургах, туршлага солилцуулах", "Залуусыноролцоо, идэвхсанаачлагыгүнэлэх, урамшуулах", "Нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэх бололцоог нээж өгөх юм" хүрэх үр дүн "Хэнтий аймгийн байгууллага аж ахуйн нэгжүүд залуусын оролцоо, санаачлагыг дэмжин туслах хандлагын өөрчлөлтийг бий болгох, 5 нь залуу гэр бүлд амьдралаа сайжруулж, шинэ байртай болох, Залуусын оролцоо, хүч чадвар, ухаанаар үүсгэн зохион байгуулсан ажил нийгэм олон нийтийг хэрхэн хөдөлгөж болохыг харуулах.

Төслийн зорилго:

"Залуусын оролцоо, идэвх санаачлагыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах, олон нийтэд танигдах боломжийг бий болгох" зорилготойгоор энэхүү төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Өрсөлдөөний төрөл:

-     1  Оюун ухаан-Эрдэм мэдлэг

-     2 Авьяас-Ур чадвар

-     3 Спорт-авхаалж самбаа

-     4 Нийгмийн хариуцлага- Энэрэнгүй үйлс

-     5 Шинэ санаачилга-Хөгжлийн гарц Энэхүү 5 төрлөөр 5 үе шаттайгаар залуу гэр бүлийг  өрсөлдүүлэнэ.

Оролцогч нарт тавигдах шаардлага:

-       Гэрлэлтийн баталгаа

-       Багийн тодорхойлолт

-       Гэр бүлийн товч танилцуулга

-       Банкны шаардлага хангасан бичиг

-       18-40 насны хэнтий аймгийн харьяат /хэн нэг нь/

Шагнал:

-       1 дүгээр байр шинэ байрны урьдчилгаа 30% бүрэн чөлөөлөгдөх -1 гэр бүл /үнийн дүн 2 өрөө буюу 53 сая төгрөгний байр/

-       2 дугаар байр шинэ байрны урьдчилгаа 25% бүрэн чөлөөлөгдөх -1 гэр бүл /үнийн дүн 2 өрөө  буюу 53 сая төгрөгний байр/

-       3 дугаар байр шинэ байрны урьдчилгаа 20% бүрэн чөлөөлөгдөх -1 гэр бүл /үнийн дүн 2 өрөө буюу 53 сая төгрөгний байр/

-       Тусгай байр  шинэ байрны урьдчилгаа 15% бүрэн чөлөөлөгдөх -2 гэр бүл /үнийн дүн 1 өрөө буюу 36 сая төгрөгний байр/

Нийт 5 залуу гэр бүлийг Хэнтий аймгийн Чингэс хотын 4 дүгээр багийн нутагт 2014 онд ашиглалтад орсон Бишрэлттүмэн Хаан ХХК-ны “ХОС ГАРЬД” хотхонд 15-30 хувийн урьдчилгаа төлбөргүй оруулах.

Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа:

“Өндөрхаан”ТВ, “Хэнтий ТВ” аймгийн Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэв сайт, Төвийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл оролцоно.

Сэтгэгдэл ачааллаж байна ..